Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд өнөөдрийн байдлаар 6500 гаруй сурагч, хичээлийн хоёр байранд 3 ээлжээр хичээллэж байна.
Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд эхэлсэн. Тэгвэл сургуулийн өргөтгөлийн барилга угсралт, гадна тохижилтын ажил удаашралтай байсан хэдий ч өчигдөр дуусч, Улсын комисс эхний удаа ажлаад байна.
Уг өргөтгөл ашиглалтад орсноор тус сургуулийн хичээл гурван ээлжээсээ больж хоёр ээлжээр хичээллэх боломжтой болж байгаа юм.
Тус өргөтгөлийн барилга нь гаднаа сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөгийн талбай, гүйлтийн зам бүхий тохижилттой.
2023-2024 хичээлийн жилд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд нэгдүгээр ангийн 16 бүлэгт 650 хүүхэд суралцаж байгаа бол төгсөх ангийн 6 бүлэгт 250 хүүхэд суралцаж байна.
0 cэтгэгдэлтэй