“Баянгол Шинэ Өргөө” ОНӨТҮГ-ын Дотоод хяналтын ахлах мэргэжилтэн Г.Даваасүрэн хог цэвэрлэгээ болон тээвэрлэлттэй холбоотой мэдээллийг танилцууллаа. Тэрбээр долоо, наймдугаар сард бороо их орж, үер их болсонтой холбоотойгоор “Баянгол Шинэ өргөө”-н зам талбайн үйлчлэгчид амралтгүйгээр, ачаалал өндөртэй ажилласан.
Үер усны улмаас гудамж, авто зам талбайд үүссэн хог хаягдал, лаг, шавар шороог тухай бүр цэвэрлэж, зорчих хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллалаа. Хог тээвэрлэлтийн тухайд энэ жил ДТХО-аар 7 машинаар парк шинэчлэл хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 5 машин хүлээн авч үйлчилгээнд гаргасан бол удахгүй хог тээврийн 2 машинаа хүлээж авна. Мөн чанарын шаардлага хангахгүй, ашиглалтаас гарсан машинуудаа акталж байна.
Энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд 300 тонн давс авах саналаа холбогдох хэлтэст хүргүүлсэн. Энэ жил төв зам дагуух цэвэрлэгээг нийслэлийн ЗАА-тай гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд хариуцсан гүйцэтгэх бол “Баянгол шинэ өргөө” хороолол дотор замын талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллана.
Түүнчлэн энэ баасан, бямба гарагт дүүргийн нутаг дэвсгэрт шарилж устгах их цэвэрлэгээг зохион байгуулна. Үүнд ААНБ-ууд болон СӨХ, иргэдийг идэвхтэй оролцуулахад хороод хамтарч ажиллана уу гэв.
0 cэтгэгдэлтэй