Цэцэрлэгийн хүүхдүүдийн шинжилгээг эцэг эхчүүдэд чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулна

newslifemn 2023-08-17

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар цаг үеийн мэдээлэл өгөв.
Ингэхдээ “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллаж байна. Энэ зуны хувьд нийслэл хотод бороо их орсноос үер, ус их байсан. Үүнээс шалтгаалж гэдэсний халдварт өвчний гаралт нэмэгдсэн ч эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээ, тусламж үйлчилгээг хүргэж ажиллалаа.
Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор цэцэрлэгийн багш болон хүүхдүүдээс эрүүл мэндийн шинжилгээ авна. Энэ ажлыг дүүргийн Боловсролын хэлтэс, НХХ-ийн хэлтэстэй хамтран нарийн хуваарь гаргаж, аль болох эцэг эхчүүд болон хүүхдүүдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулна гэдгийг хэллээ.