Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ “Geely holding group”-ийн бүс хариуцсан Захирал Кай Янг болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.
МУ-ын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд цахилгаан автомашины томоохон үйлдвэрүүдтэй танилцсан. МУ-ын зүгээс байгальд ээлтэй хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж байгааг онцлов.
Манай улсын хувьд ихэвчлэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашинуудыг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Байгальд ээлтэй хэрэглээг нэмэгдүүлэх асуудалд онцгойлон анхаарч байна. Хэрэглээ нэмэгдэх хирээр цэнэглэгч станцуудыг нэмэгдүүлэх болон хуучин батарейнаас үүсэх хог хаягдлыг шийдвэрлэх зэрэг асуудлууд тулгарч байгаа. Үйлдвэрлэгчийн хувьд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.
“Geely holding group” бол цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд аюулгүй байдлыг хангасан технологийг оруулснаараа бусдаас ялгардаг. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын Сайд цахилгаан автомашин, ногоон эрчим хүчний асуудлыг чухалчлан, уулзах хүсэлтийг хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлээд Хятадын үйлдвэрлэгч компаниудаас анхдагч болж уулзсанаа хариуцлага хэмээн хүлээн авч байгаагаа Куй Ян захирал онцлов. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хэрэглээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, шинэлэг технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
“Geely holding group”-ийн хувьд үйлдвэрлэлээ зөвхөн хариуцдаг. Цахилгаан автомашины цэнэглэгч станцыг шийдэх болон шинэлэг зөв шийдлийг Монголын зах зээлд санал болгох, цахилгаан болон хосолсон хөдөлгүүрт автомашины сонголтын нэмэгдүүлэх, автомашины насжилтаас хамааруулан үнийг буруулах зэрэг шинэ санал, шийдэл гарган хамтран ажиллах боломжтой гэв.
0 cэтгэгдэлтэй