“Багануур” ХК нь 1200 ажилтантайгаар олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Багануурын уурхайн 45 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойгоо угтан олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Тэдгээр төслийн нэг нь “ЭРҮҮЛ УУРХАЙЧИН” юм. Тус хөтөлбөрийн хүрээнд ажилчдаа жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, түүндээ дүн шинжилгээ хийн, өвчин, осол, гэмтлийг бууруулах хариу арга хэмжээнүүдийг тогтмол авч хэрэгжүүлсээр иржээ.
Мөн тэд ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг чанаржуулахаар энэ жилээс төрлийг нь олшруулж, хавдар, зүрх, судас, ходоод гэхчлэн зонхилон тохиолдож буй өвчин, эмгэгийг илрүүлэх шинжилгээний тоогоо нэмж, үйлчлүүлэх эмнэлгээ сонгон шалгаруулаад буй юм байна.
2000 оноос өмнө мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас жилд 30-50 хүн хөдөлмөрийн чадвараа алддаг байсан бол 3-5 болгон цөөрүүлсэн нь маш том дэвшил гэдгийг уурхайн эмч онцолж байлаа. Гэсэн хэдий ч уурхайд ажилладаг залуус ид хөдөлмөрийн насандаа буюу 40-45 настайдаа хөдөлмөрийн чадвараа алдаж группд ордог гэсэ харамсалтай мэдээллийг дуулгасан юм.
“Багануур” ХК-ийнхан “Эрүүл уурхайчин” хөтөлбөрөөс гадна ажилтан, алба хаагчдынхаа, тэдний ар гэрийнхний боловсрол, спорт, урлаг гээд нийгмийн асуудалд нь анхаарсан гурван хөтөлбөр бас хэрэгжүүлдэг юм билээ.
0 cэтгэгдэлтэй