
Баянгол дүүргийн хэмжээнд 300 орчим хүүхэд Тийболын спортоор хичээллэж байна. Үүнээс тэмцээн уралдаанд амжилттай оролцож, бусдыгаа манлайлсан 13 сурагч, тэднийг бэлтгэж дасгалжуулж, амжилт гаргасан 10 багшид ирэх долдугаар сард Япон улсад болох Тийболын спортын нөхөрсөг тэмцээн, Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцох эрх бүхий БАТЛАМЖ-ийг /2023.06.19/ гардууллаа.
Энэ үеэр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, ” Тийболын спорт Монгол Улсын хэмжээнд хөгжих эх суурь нь Баянгол дүүрэгт тавигдаж байна. Цаашид Тийболын спортыг хөгжүүлэх чиглэлд бүхий л тал дээр анхаарч ажиллана” гэв.
Тийбол нь хүүхдийн бие бялдрыг зөв хөгжүүлэх, багаас нь бусдыг хүндлэх, багаар ажиллах, ялагдал, хожигдлыг зөв талаас нь ойлгож мэдрэх зэрэг чадварыг суулгахад хамгийн чухал суурь болсон спорт юм.

0 cэтгэгдэлтэй