Шүүх шинжилгээний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан хэрэгжүүлж буй “Залуу офицер-байгаль орчноо хамгаалъя” сэдэвт Туул гол, Богд хан уул орчмыг цэвэрлэх арга хэмжээг энэ оны 06 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Дотоодын цэрэг, Нийслэлийн захирагчийн ажлын хамт олон, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уул Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцсон.
Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр нь “Нийслэл хотын иргэдийн гадаргын ундны усны нөөцийн эх сурвалж, аялал зугаалгын орчин, байгаль, эко-системийн хамгийн чухал объект болох “Хатан Туул гол”-ын бохирдлыг багасгах, урсцыг сайжруулах, залуу офицеруудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэн, эх оронч үзэл, байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зэрэг нэн ач холбогдолтой” талаар цохон тэмдэглэсэн юм. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын төлөөлөл болох 1000 алба хаагч байгаль хамгааллын мэргэжилтнүүдтэй хамтран Богд хан уул, Туул гол, Зайсан толгой, Яармаг чиглэлд цэвэрлэгээг хийж ажиллалаа.
0 cэтгэгдэлтэй