Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх замаар тэдний бизнес, хувь хүний хөгжлийг дэмжиж байна

newslifemn 2023-05-17

“Транскапитал” ББСБ нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан 6 дахь удаагийн семинарыг “Хувийн болон өрхийн санхүүгээ зөв удирдах чадварт суралцах нь” сэдвээр зохион байгууллаа.

Тус семинарын үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дараагийн шатанд ахиулах санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээний цогц боломжуудыг олгох зорилготой “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагааны тухай танилцууллаа.

No description available.

Тус төв нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтдаа хөгжих орон зайг бий болгох, хэрэгцээ шаардлагад нийцсэн, бизнесийн онцлогт тохирсон, бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах, өргөжүүлэх боломжийг дэмжсэн уян хатан зээлийн үйлчилгээг санал болгодог. Үүнээс гадна санхүүгийн болон хувь хүн талаасаа өсөн дэвжих олон төрлийн сургалт, семинар, нетворкийн үүсгэх, туршлага солилцох уулзалт, өдөрлөг, мэдээлэл мэдлэг солилцох цахим орчин, ЖДБ-ийн зөвлөх үйлчилгээг санал болгодогоороо онцлог юм.

Мөн “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ийн харилцагч бичил, жижиг, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлог юм.

Улаанбаатар хот болон орон нутаг дахь 36 салбаруудаараа дамжуулан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөжлийн төв”-ийн үйлчилгээг орон даяарх бүхий л харилцагчиддаа хүргэж байгаа юм.

No description available.

Энэхүү цогц үйлчилгээний талаар “Транскапитал ББСБ”-ын Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Отгонцэцэг, “Транскапитал” ББСБ нь Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэгч анхдагч санхүүгийн байгууллага юм. Тус хөтөлбөрийг “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилга (We-Fi)-аас санхүүжүүлж байгаа бөгөөд Монгол, Узбекстан, Тажикстан, Киргизстан гэсэн Төв Азийн 4 улсад хэрэгжиж байна” гэж онцлон ярьсан юм.

Б. Ууганзаяа: Сургалтыг хүн сонсоод өнгөрөх биш ажил болгох нь хамгийн чухал

No description available.

No description available.

Семинарын үеэр харилцагч Б. Ууганзаяа нь “Сургалтыг хүн сонсоод өнгөрөх биш ажил болгох нь хамгийн чухал гэдгийг өөрийн биеэр үлгэр дуурайлал бий болгохыг зорьж байна. Олон сайхан өгөөжтэй сургалтанд хамруулан боломжийг нээж өгч байдаг “Транскапитал”-ын хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.

Ковид гарснаас хойш шууд борлуулалт хийхэд төвөгтэй болж бизнесийн орлого багасч эхэлсэн. Энэ үеэс Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг Дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Транскапитал” ББСБ-ын ED Center-ийн сургалтанд онлайнаар хамрагдаж бизнесийн төрлөө нэмж болохыг ойлгож, өөрт байгаа боломжоо эрэлхийлсэн. Бага байхдаа нэхмэл эдлэл оёх дуртай байснаа санаж Youtube сувгуудаас нэхмэл гутал оёхыг сурсан нь бизнесээ өргөжүүлэх боломжийг олгосон” хэмээн ярьж байлаа.

No description available.