Манай улсад Монгол, Солонгосын эмч нарын хамтарсан венийн судасны эмгэг, бамбай булчирхай, өвдөлтийн эсрэг эмчилгээний нарийн мэргэжлийн эмнэлэг тун удахгүй нээгдэнэ.
Тус эмнэлэг нь дэлхийн стандартад нийцсэн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. Монгол улсад венийн судасны эмгэгээр дагнаж үзлэг хийдэг мэргэжлийн эмнэлэг байгаагүй юм.
Тус эмнэлгийг үүсгэн байгуулсан Nа Chang Hyan эмч нь 2017 оноос хойш Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа юм.
Тус эмнэлгийг Солонгосын Wonkwang их сургуулийн эмнэлэгтэй хамтран байгуулж байгаа аж. Тус сургуулийн эмнэлэг нь 2012 оноос хойш Монгол Улстай хамтран ажиллаж, Монголын хүн ардад эмчилгээ сувилгааг үзүүлсээр ирсэн.
0 cэтгэгдэлтэй