ХЭҮК-оос Архангай аймагт хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор шаардлага зөвлөмж хүргүүлж ажиллав

newslifemn 2023-04-19

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт 2023 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд ажиллаж байна.

Ажлын хэсэг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн үйл ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар байгууллагын удирдлагуудад урьдчилсан байдлаар танилцуулах юм.

ХЭҮК-оос Архангай аймагт нийт 27 удаагийн хяналт шалгалт хийсэн бөгөөд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний 6 шаардлага, 12 зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажилласан байна.

342207752_6011938018842910_2746551156084917430_n.jpg
viber_image_2023-04-19_13-57-47-984.jpg