Чуулган: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болж, Н.Наранбаатарыг авч үлджээ

newslifemn 2023-03-30

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонхи хүлээн авсан бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг авч үлджээ. 

УИХ өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээн авсан юм.