Б.Пүрэвдорж: Сөрөг хүчний нэг гишүүнийг сугалах гэж байгаад харамсч байна

newslifemn 2023-03-30

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнгөрсөн жил УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг оруулж ирж байсан. Тэдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй хэдий ч хууль шүүхийн байгууллагаас дуудсан цагт нь очоод мэдүүлэг өгөөд хэрэг нь шүүхээр шийдэгдэх гээд явж байна. Тиймээс УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хуулийн байгууллага мөрдөн шалгалтын үйл ажиллагаагаа явуулж, гишүүд дуудсан цагт нь очоод шүүхээр асуудлаа шийдүүлэх боломж нь бий.

Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломж байхад сөрөг хүчнийхээ нэг гишүүнийг сугалах гэж байгаад харамсч байна. Монгол Улсын ардчилал 10 гаруй байраар ухарчихсан байхад сөрөг хүчнээ хэлмэгдүүлэх гэж байгаа нь ардчилал ухрахын нэг хэлбэр юм даа