Сүрьеэ нь эмчлэгддэг өвчин. Гэтэл нийгэмд энэ өвчнөөс үүдэлтэй ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлол ажиглагдсаар байгаа нь харамсалтай. Ялангуяа сүрьеэгээр өвдсөн хүн өөрөө сэтгэл гутралаар өвдөх нь их байдаг гэнэ. Үүнээс үүдээд гэр бүл, ажлын орчин төдийгүй өөрийгөө нийгмээс тусгаарлах хандлага ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө дорд үзэх асуудал байгаа нь судалгаагаар гарчээ.
Энэ талаар Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны тэргүүн Н.Наранбат, “Сүрьеэгээр өвдсөн хүн айдаст автаж, сэтгэл санааны гутралд ордог болох нь судалгаагаар харагдсан. Сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн 84 хувь нь өөрийгөө гадуурхсан байна. Гэр бүлээс нэг хүн сүрьеэгээр өвдсөн тохиолдолд дам гадуурхалтад өртдөг гэдгийг судалгааны дүн харуулж байна. Нэг ёсондоо сүрьеэтэй хүнээс халдвар авах вий гэсэн айдсын улмаас санаатай болон санамсаргүй байдлаар ялгаварлан гадуурхал үүсгэдэг байна ” гэв.
0 cэтгэгдэлтэй