Татварын ерөнхий газраас 2024 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, батламжилснаа өнөөдөр гардууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Монгол Улсын төсөвт хамгийн өндөр татвар буюу 3.5 их наяд төгрөгийн татвар төлснөөр ТОП-10 компанийн тэргүүнд бичигдэж байна.
