
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн газар хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газар, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд явган болон авто эргүүлээр хяналт шалгалтын ажил зохион байгууллаа.
Шалгалтын хүрээнд насанд хүрээгүй хүүхэд шөнийн цэнгээний газар үйлчлүүлж байсан зэрэг олон зөрчил илрүүлсэн байна. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн чухал арга хэмжээ байв.
Уг хяналт, шалгалтын ажилд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга , Цагдаагийн газрын болон хэлтсийн дарга нар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба болон цагдаагийн бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.
Цаашид энэ төрлийн хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж, зөрчлийг бууруулах, иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно гэж албаныхан мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй