Г.Занданшатарын Хэрээ ажиллагаа

newslifemn 45 минутын өмнө

Г. Занданшатарын Ерөнхийлөгчийн сэнтийд хүрэх гэсэн улс төрийн тоглолт хэтэрхий бохир арга барил руу хэлбийж байгаад МАН-ын нөлөө бүхий “акулууд” дургүйцлээ илэрхийлж эхэлжээ. Түүний пиар, имиж бүрдүүлэлтийн ард Амундраа ажиллаж, харин “Хэрээ” ажиллагаагаар олны танил болсон “Херо”-ийнхон улс төрийн өрсөлдөгчдийнх нь эсрэг ажиллаж байгаа гэх яриа нам доторх бухимдлыг улам нэмэгдүүлсэн бололтой.

Өрсөлдөгчөө улс төрийн тавцангаас шахахдаа ёс зүйн хязгаар давсан, хүнлэг бус арга ашигладаг гэх “Женко стиль” Занданшатартай холбогдох болсонд намынхан нь ч таагүй хандаж байна. Түүнийг Ерөнхийлөгчийн суудалд хүрэхийн тулд улс төрийн өрсөлдөөнийг ямар ч үнээр хамаагүй явуулахад бэлэн болсон хэмээн шүүмжлэх хүмүүс МАН-ын дотор цөөнгүй байгаа аж.

Тухайлбал, эхлээд С.Амарсайханыг өөрийн удганаар дамжуулан төрсөн охинтой нь холбоотой хэмээн  гүтгэсэн гэх мэдээлэл гарсан бол энэ удаад Х.Нямбаатарын лайвын ард захиалагчийн үүрэг гүйцэтгэж байгаа гэх хардлага ч яригдах болжээ.

Өөрөө өндөр албан тушаалд хүрэхийн тулд намынхаа нэр хүнд, дотоод эв нэгдлийг эрсдэлд оруулж байгаа энэ үйлдлийг МАН-ынхан зүгээр хараад суухгүй нь тодорхой. Эцэст нь хэлэхэд, нэг “жоом” устгахын тулд бүхэл бүтэн байшингаа шатаахтай адил улс төрийн арга барил нь өөрт нь төдийгүй намд нь ч хохирол дагуулж мэдэхээр байгаа талаар улс төрийн бор шувуу нисэж байна.

Эх сурвалж: Report.mn