Эмийн хордлогоос сэргийлэх 5 арга

newslifemn 2026-11-12

Хүүхэд эмийг чихэр, амттантай андуурч, санамсаргүй залгих эрсдэлтэй. Эмийн хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн дараах 5 зөвлөмжийг мөрдөөрэй.

Үүнд:
-Эмийг хүүхдэд өгөхдөө чихэр гэж ойлгуулж өгөхгүй байх
-Эцэг эх, асран хамгаалагчид эмийг хэрэглэснийхээ дараа анхны байршилд нь буцааж тавих
-Хэрэглэсэн эмийнхээ тагийг нь тогтмол таглаж тавих
-Эмийг анхны сав, баглаанд нь хадгалж хэвших
-Эм болон аминдэмийг цоожтой түгжээтэй болон хүүхэд хүрээхгүй газар хадгалах
Өдөр тутмын жижиг зөв дадлуудаар өөрийгөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.