Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал боллоо. Хурлаар өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцсэн байна.
Тодруулбал, зураг төслийн магадлалын үйл ажиллагааг цахимжуулах ажлыг дуусгах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, нийт ажилтнууд өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллах, салбарын яам болон удирдлагуудаас өгсөн үүрэг, чиглэлүүдийг хугацаанд нь биелүүлэх зэрэг үүрэг, чиглэлийг төвийн захирал Д.Мөнхбаатар газар, хэлтсийн дарга нарт өглөө.

0 cэтгэгдэлтэй