Баянзүрх дүүргийн хэмжээнд гэрлэлт цуцлалт, өрх толгойлсон 0-18 насны хүүхэдтэй эцэг эх, бүтэн өнчин хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн тоо жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ-өөс санаачлан дүүргийн хэмжээнд бодит нөхцөлд гэр бүлд шаардлагатай дэмжлэг, үйлчилгээг хөгжүүлж, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
Гэр бүлийн боловсрол олгох сургалтыг боловсролын байгууллага, хороодын түвшинд хэрэгжүүлэх 30 сургагч багш нар бэлтгэгдэж байна.
Тэд,
-Гэр бүлийн боловсролын үндсэн агуулга, арга зүйг эзэмшүүлэх,
-Эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэгийг түгээх, ур чадварыг хөгжүүлэх,
-Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох,
-Сургагч багшийн сургалт зохион байгуулах арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх
-Сургууль, цэцэрлэг, хороо байгууллагын түвшинд гэр бүлийн боловсролын үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх чадавх бүрдүүлэх гэсэн агуулгын хүрээнд онолын мэдлэгээ үзэж, батламжаа гардлаа.
Гэр бүл, хүүхэд, хүний эрхийн чиглэлээр эмэгтэйчүүд илүү мэдрэмжтэй ажилладаг. Тэр ч утгаараа Эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачлан хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь үр дүнд хүрч Баянзүрх дүүргийн олон гэр бүл бат бөх, халуун дулаан уур амьсгалаа хадгалан үлдэж, үр дүнд хүрнэ гэдгийг төслийн оролцогчид онцолж байна.

0 cэтгэгдэлтэй