ТБХ: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлж, төрийн байгууллагын урсгал зардлыг бууруулна

newslifemn 2 цагийн өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.10.02/-ийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн бараа, үйлчилгээ, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоолын хэрэгжилтэд хийх Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнгүй.
 Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцууж, хуулийн төслүүдийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
 Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн тодотголд 2026 оны арваннэгдүгээр сараас төрийн үйлчилгээний салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэх шаардлагатай санхүүжилтийг тусгасан. Мөн 435 мянган ахмадуудад суурь тэтгэвэр олгоход шаардагдах санхүүжилтийг тусгаад байгаа юм. Ахмадуудын тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж, өрхийн бодит орлого нэмэгдэх чухал ач холбогдолтой төсвийн тодотголыг батлах нь зүйтэй гэж байнгын хороодын гишүүд үзэж байгаагаа илэрхийллээ.
Төрийн байгууллагуудын тэвчиж болох урсгал зардлуудыг танах, хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг хууль санаачлагч онцолж байсан.