Монгол Улсын Засгийн газраас 2026 оны зургадугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүнээс 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүнээс 2026 оны зургадугаар сарын 04-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй нэгтгэн хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2026 оны долдугаар сарын 02-ны нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Ийнхүү зөвхөн шимтгэл хураах, тэтгэвэр тэтгэмж олгох нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, даатгуулагчийн хуримтлал, төрийн дэмжлэг, ажил олгогчийн ачааллыг бууруулах бодлого, суурь тэтгэврийн баталгаа, даатгалын сангийн урт хугацааны тогтвортой байдлыг нэгэн зэрэг хангах эрх зүйн цогц шинэчлэлийг хийлээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Хууль батлагдсаны үр дүнд Монгол Улс тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, тэтгэвэр авагчийн орлогыг нэмэгдүүлэх, тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд сонголтод тулгуурлан үе шаттай шилжих, даатгуулагч, ажил олгогчид дэмжлэг үзүүлж нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, нийгмийн даатгалын сангийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн шинэ орчин бүрдэж буй юм.
Тэтгэврийн мөнгөн хуримтлалын зохицуулалт шинээр бүрдлээ
Даатгуулагч өөрөө хүсвэл төлж буй тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1.0 хувьтай тэнцэх хөрөнгийг тусгайлан хуримтлуулж болно. Энэ хуримтлал улсын төсвөөс олгох урамшуулал болон хөрөнгө оруулалтын өгөөжөөр нэмэгдэх боломжтой.
Тус зохицуулалтаар иргэн тэтгэвэрт гарахаас өмнө өөрийн нэр дээр хуримтлал үүсгэж, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох үедээ нэг удаа, эсхүл хугацаат хэлбэрээр авах, мөн ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжийг бий болголоо.
Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог хуульчлав
Тэтгэврийн тогтолцоо нь суурь тэтгэвэр, тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн гурван давхаргатай байхаар хуульчиллаа.
Суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлж, шимтгэл төлсөн хугацаа болон авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааруулан тооцохоор тусгасан нь бага тэтгэвэр авч байгаа болон олон жил шимтгэл төлсөн иргэдийн орлогын баталгааг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Жижиг бизнес эрхлэгчид, ажил олгогчдыг дэмжинэ
Сүүлийн таван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, таваас ихгүй ажилтантай ажил олгогчийн тодорхой тооны ажилтны ажил олгогчоос төлөх шимтгэлийг 36 сар хүртэл, хөгжлийн бэрхшээлтэй ажилтныхыг 60 сар хүртэл чөлөөлөхөөр боллоо. Хэрэв ажил олгогч таван ажилтантай бол гурван ажилтны, дөрвөн ажилтантай бол хоёрынх нь, хоёр ба гурван ажилтантай бол нэгийнх нь ажил олгогчийн төлөх шимтгэлээс чөлөөлнө. Энэ чөлөөлөлтөд даатгуулагч зөвхөн нэг удаа хамрагдах бөгөөд ажил олгогч хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргана.
Мөн ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсний сангийн дээд хэмжээнд үе шаттай хязгаар тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн нөхцөлөөс хамааруулан бууруулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бизнесийн санхүүгийн ачааллыг багасгана.
Нийгмийн даатгалд анх удаа даатгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлнө.
Уян хатан зохицуулалтаар нийгмийн даатгалд хамрагдалтыг өргөжүүлнэ
Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон түүнтэй адилтгах хэд хэдэн гэрээгээр давхар ажиллаж байгаа иргэн өөрт таатай нөхцөлтэй нэг гэрээнээс нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах боломжтой. Харин хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажил эрхэлж буй даатгуулагч давхар ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан бол тухайн гэрээний орлогоос давхар нийгмийн даатгал төлөхгүй байж болно.
Мөн 15-24 насны суралцагч тодорхой нөхцөлөөр нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжтой. Шимтгэл нөхөн төлөх хугацаа, хэмжээг нийгмийн даатгалын байгууллагатай гэрээгээр тохирно.
Тэтгэвэр тогтоох аргачлал, дундаж цалин тооцох хугацаа, тэтгэвэр авах насыг зохицуулав
Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацааг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2033 он ба түүнээс хойш 10 жилийн орлогын нийлбэрт үндэслэхээр хуульчлав. Мөн тэтгэврийн наснаасаа хойш тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд хэмжээг нэмэгдүүлэх, харин наснаасаа өмнө тэтгэвэр тогтоолговол хэмжээг бууруулан тооцох зохицуулалт тусгагдлаа. Энэ нь тэтгэвэр тогтоох харилцааг илүү урт хугацааны шимтгэл төлөлттэй уялдуулах, тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилготой.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр тогтоолгох насыг 2029 оноос жил бүр гурван сараар үе шаттай нэмэгдүүлнэ. Энэ нь тэтгэвэр тогтоох харилцааг илүү урт хугацааны шимтгэл төлөлттэй уялдуулах, тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилготой.
Тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын зохицуулалтыг шинэчлэв
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмжийг тооцох нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж орлогыг 21-д хувааж тодорхойлохоор боллоо. Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаас хамааруулан ялгаатай тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний чиглэлээр эрүүл мэнд, хөдөлмөрийн сэргээн засах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийн судалгаа, эмнэлгийн хэрэглэгдэхүүний төлбөрийг илүү өргөн хүрээнд зохицуулахаар тусгав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

8 cэтгэгдэлтэй
Love how stable the connection is every time I log in. No more annoying crashes in the middle of a big win. Always trust 500jililogin
Great vibes and a very stable platform. I have tried many others but this one feels more secure and professional. Join br898bet33
The app version is just fantastic. I can play on the go without any lag. It is way more convenient than using a mobile browser. brwin222apk
Such a vibrant community and the bonuses for new members are actually generous. Feeling like a real VIP at vipphfunclub
Super friendly community and the games are top-notch. It is hard to find a site this honest these days. Cheers to vnnuoilo88!
Really impressed with the variety of games here. It feels very intuitive and the loading times are super fast. Glad I found d188com today.
This access point makes my daily gaming routine so much easier. I love how intuitive the dashboard is and how the promotions are tailored to keep things exciting. Definitely a reliable choice for anyone who values convenience and fairness. udbetlogin
Very impressive selection of games and the local payment methods make everything so much easier. I am very satisfied with this service. vnneu88