Өмнөговь аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баярын хурал ёслол төгөлдөр боллоо. 
Баярын хуралд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ:
“Үндэсний их баяр наадам бол өнгөрсөн түүхээ хүндэтгэн дурсаж, өнөөдрийн ололт амжилтаа дүгнэж, ирээдүйн хөгжлийн замаа хамтдаа тодорхойлдог монгол түмний эв нэгдэл, бахархал, омогшлын их баяр юм.
Бид нутаг усныхаа түүх, соёлын өв, давуу тал, нөөц боломжоо хамгийн сайн мэддэг учраас хөгжлийн ирээдүйгээ өөрсдөө хамгийн зөвөөр тодорхойлж, хамтдаа бүтээн байгуулна.
Эр бяр, цэц мэргэнээ сорьж, эв эеэ бэхжүүлсэн дэлгэр зуны сайхан наадмаа дэнж хотойтол өргөн дэлгэр тэмдэглэж, айл өрх бүрт аз жаргал, хүн бүхэнд хийморь лундаа, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцоллоо.

0 cэтгэгдэлтэй