Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар өнөөдөр Хүй долоон худагт соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.
Өнөө жил үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн алдарт уяач Чойжилын Батжаргалын дайчин халзан соёолон түрүүлж, наадамчин олныг баясгав.
Үндэсний өв соёлоо тээж, хадгалж, хамгаалан хөгжүүлж ирсэн нийт уяачдад Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр хүргэж, уяачдын галаар зочлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

2 cэтгэгдэлтэй
Really love the vibe of this platform. Everything feels professional and the customer support is top notch. Visit idgemoy88 for the best action.
Finally found a platform that actually pays out on time. The customer support is also very helpful and friendly. Highly recommend phjilipark311 to all my fellow players.