Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.06.30/-ийн хуралдаанаар нийгмийн салбарын эрх зүйн шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэх хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав.
Үргэлжлүүлэн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Монгол Улсад 388 мянга гаруй ахмад настан байгаа бөгөөд 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болно гэсэн тооцоолол бий. Өнөөдөр манай улсад 184 мянган ахмад настан бусдын байнгын асрамжид байна. Иймд асрах үйлчилгээг бие даасан хуулиар зохицуулах нийгмийн шаардлагаар энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Асрамжийн үйлчилгээний харилцааг бие даасан хуулиар зохицуулснаар нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж, чанар, хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх, нийгмийн зардлын ачааллыг оновчтой бууруулах, асрах үйлчилгээний салбар хөгжих гэх мэт ач холбогдолтой хэмээн хууль санаачлагчид хэлж байлаа.
Хуралдааны төгсгөлд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун тус хууль хоёр жилийн өмнө батлагдсан ч хэрэгжилт тааруу байгааг онцолж байв.
Мөн “Нийгмийн эрүүл мэндийн нэн тэргүүний асуудал бол хоол, хоол үйлдвэрлэл. Хүүхдүүдийн дунд хоол боловсруулах замын өвчлөл их байгаа тул ЕБС-иудыг зориулалтын гал тогоотой болгох, бүх гал тогоог аяга таваг угаагчаар хангах хэрэгтэй” гэв. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтнуудын 40 хувь нь 3-4 жил ажиллаад ажлаасаа гарах нь элбэг тул энэ салбарын ажилтан алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатайг хэллээ

3 cэтгэгдэлтэй
Finally found a stable login link for the app. No more lagging or connection errors when I try to access my account. Highly recommend using ck444applogin.
The mobile app version is a total game changer. I can place my bets while commuting and it never crashes. You should definitely try clrojabetapp.
Super impressed with the variety of games available. There is something for everyone here and the community is very welcoming. Check out myramly888.