Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүд, гэр бүлүүддээ өргөн дэвшүүлье.
Монгол улс 1952 оноос 6 дугаар сарын 1-ны өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж хүмүүжих, сурч боловсрох, аз жаргалтай амьдрах эрхтэй. Энэ эрхийг хамгаалах нь зөвхөн гэр бүл төдийгүй төр, хуулийн этгээд, иргэн бүрийн хамтын үүрэг хариуцлага юм.
Өнгөрсөн өдрүүдэд болсон эмгэнэлт үйл явдал хүүхдийн аюулгүй байдал, эрх хамгааллын асуудалд илүү өндөр хариуцлага, бодит ажил, тууштай хяналт шаардлагатай байгааг бидэнд дахин санууллаа.
Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах чиглэлээр орон нутгийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж, шаардлагатай төсөв, санхүүжилтийг шийдвэрлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд маань эрүүл энх өсөж, хүсэл мөрөөдлөө биелүүлэн, эх орныхоо хөгжил дэвшлийн эзэд болон төлөвших баталгаа юм.
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэнд хүргэе.
Хүндэтгэсэн: Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх

0 cэтгэгдэлтэй