Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.04.15/ -ийн хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэв. Цэцийн дүгнэлтээр Улсын дээд шүүхэд шүүхийн бус чиг үүрэг олгосон талаарх маргааныг шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хуульд яаралтай өөрчлөлт оруулж мэргэжлийн холбоодыг Дээд шүүх бус улсын бүртгэлийн байгууллага бүртгэх, нэг хүний халаасанд хэд хэдээрээ байдаг мэргэжлийн холбоодыг цэгцлэх, оруулах шаардлагатай гэх мэт саналуудыг хэлж байлаа.
Үүний дараа Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Эдийн засгийн байнгын хорооны тогтоолыг батлав. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахлан ажиллана.
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд үргэлжлүүлэн Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг сонслоо. Тус байнгын хороонд хамаарах 75 шийдвэрийн 508 заалтад 2025 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд 245 заалт хэрэгжиж, биелэлт 71 хувьтай байсан талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулсан. Харин 166 заалт хэрэгжих шатандаа, үүнээс удаашралтай, эрчимжүүлэх шаардлагатай 70, хэрэгжээгүй 30 заалт байгаа нь бүгд удирдлага зохион байгуулалтаас шалтгаалсан гэж үзжээ.
Биелэлтийн тайлан хэлэлцэх үед салбарын сайдууд биечлэн оролцох, УИХ-аас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээг эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлэн гүйцэтгэх шаардлагатай гэх мэт саналыг байнгын хорооны гишүүд хэлж байв.

1 сэтгэгдэлтэй
The focus on professional association regulation highlights the critical need for clear, stable governance frameworks. Systemic efficiency, whether in law or digital engagement, relies on predictable rules. This parallels how platforms must balance complex features with user experience, ensuring every interaction feels rewarding, much like the structured engagement found via a perya plus link.