ТББХ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААР НЯМ-ОСОРЫН УЧРАЛЫГ ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

newslifemn 2026-03-30

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан /2026.03.30/-аар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
 Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайдад Ням-Осорын Учралыг томилох асуудлаар санал хураахад гишүүдийн олонх буюу 95.8 хувийн саналаар дэмжлээ.