МАН-ын бүлгийн дэд дарга Э.Болормаа Ховд аймагт ажиллаж байна

newslifemn 2026-02-26

УИХ-ын гишүүн Э.Болормаа тойргийн иргэдээ сонсох уулзалтыг Ховд аймгийн Мөст сумаас эхлүүллээ. Энэ сарын 25-ний өдөр Мөст сумын орон нутгийн иргэдтэй уулзах үеэр УИХ-аас баталсан хууль, тогтоомж, авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар болон Оюу толгойн хянан шалгах түр хорооны талаар мэдээлэл өглөө.
Мөн нийгмийн даатгалын сангийн хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг танилцуулсан.
 Уулзалтын үеэр сумын иргэд багш, эмч нарын цалин, тэтгэврийн нэмэгдэлд сэтгэл дундуур байгааг хэлж, үнийн өсөлт иргэдийн худалдан авалт, өрхийн амьжиргаанд хүндрэл учруулж байгааг онцолж байв.