Өмнөговь аймагт сэргээгдэх эрчим хүчний тархмал үүсгүүрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

newslifemn 3 цагийн өмнө

2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Сэргээгдэх эрчим хүчний тархмал үүсгүүрийн сургалт” амжилттай зохион байгуулагдаж, төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу үр дүнтэйгээр өндөрлөлөө.
Тус сургалтыг Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Монгол Улсын Их Сургуулийн Инженер, технологийн сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн төрийн байгууллагууд, эрчим хүчни0й байгууллагын инженер, техникийн ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэдийн төлөөлөл идэвхтэй оролцов.
Сургалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний эрх зүйн орчин, тархмал нарны цахилгаан үүсгүүрийн технологи, тархмал үүсгүүрийн хэрэглээ, жишиг төслүүдийн туршлага, мөн Өмнөговь аймгийн цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчээр сайжруулах боломж, шийдлүүдийн талаар мэргэжлийн илтгэгчид танилцуулга хийж, оролцогчид санал бодлоо солилцон, асуулт хариултад идэвхтэй оролцлоо.
Энэхүү сургалт нь орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний тархмал үүсгүүрийг нэвтрүүлэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, бодит туршлага, жишиг шийдлүүдийг түгээх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөв.