Нийслэл 2026 оныг хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх жил” болгон зарлалаа

newslifemn 6 цагийн өмнө

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн байгууллагууд 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтээ хэлэлцэн баталлаа.

Төлөвлөгөөнд тусгасан ажлын хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудад үүрэг болгов. Богино, дунд, урт хугацааны бодлогын төлөвлөгөө болон тогтоолын төслийг мөрдүүлж ажиллахыг салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга М.Халтарт даалгалаа.

Мөн “2026 оныг хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх жил” болгон зарлалаа. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр Зөвлөлийн гишүүн байгууллагууд дундаж хурдны стандартыг батлан мөрдүүлэх, хүний эрүүл мэндийг доройтуулах, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх, гэр бүлийн хүчирхийлэл, залилах, хулгайлах гэмт хэргийн гаралтыг 15 хүртэлх хувиар бууруулахад анхааръя гэдгийг сануулж, дээрх агуулгаар төлөвлөгөөнд тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосноор санал дэмжигдэж, төлөвлөгөөгөө баталлаа.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА