УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Л.Соронзонболд болон Төсвийн байнгын хорооны гишүүдийн хамт өнөөдөр /2026.01.16/ байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газарт ажиллалаа
Байнгын хорооны гишүүд ГЕГ-ын удирдлагуудтай уулзаж, тулгамдаж буй асуудал, холбогдох хууль эрхзүйн орчны шинэчлэлийг хэрхэн хийх талаар санал солилцож, Шуурхай хяналтын төв болон Гаалийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Бүлгийн дарга Ж.Батжаргал боомтийн нэвтрүүлэлт, хяналт шалгалтыг сайжруулах чиглэлд ажиллах ёстой. Ингэхдээ гаалийн бүрдүүлэлт, хяналтыг хялбаршуулж, баталгаат байдлыг хангахад анхаарч ажиллах нь зүйтэй. Иймд дотоод нөөц боломж болон гаднын хөрөнгө оруулалтыг зөв зохистой ашиглах хэрэгтэй байна
Түүнчлэн гаалийн ажилтнууд авлига, ашиг сонирхлоос ангид байх учиртай. Улсын төсвийн 25 хувийг бүрдүүлж байгаа Та бүхэн төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байх нь чухал” гэдгийг онцоллоо. Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Т

0 cэтгэгдэлтэй