Төв аймгийн Зуунмод суманд автогрейдер, Баянжаргалан, Угтаалцайдам сумдад туулах чадвар сайтай автомашин олголоо

newslifemn 3 цагийн өмнө

Төв аймгийн хэмжээнд цасан бүрхүүл тогтож, зудархуу сум олон байна. Үүнтэй холбоотой орон нутгийн удирдлага, иргэдийн санал хүсэлтийг Улсын онцгой комисс /УОК/, холбогдох байгууллагад уламжилж, зудын эрсдэл өндөр Төв аймгийн Баянжаргалан, Угтаалцайдам сумын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байгаа туулах чадвар сайтай Mitsubushi L200, Төв аймгийн Зуунмод суманд Liugong маркийн автогрейдер хүлээлгэн өглөө.
Цас зудын нөхцөл байдлаас шалтгаалан орон нутагт зам даваанууд хаагдаж байгаатай холбогдуулан зам гаргах зориулалттай техник хэрэгслүүдээр хангах ажлыг УОК-оос зохион байгуулж байна.
Энэхүү олгож байгаа техникүүд, малын өвс тэжээл шаардлагатай цаг үедээ орон нутагт, малчдад хүрвэл хүнд цаг үеийг эрсдэл, хохирол багатай даван туулахад томоохон дэмжлэг болох юм.