Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.12.30/-ийн хамтарсан хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлантай танилцууллаа.
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр тооцож буй жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2024 онд 135 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 145 улсаас 65 дугаарт эрэмбэлэгдэж 20 байраар урагшилсан байна. Тус индексийн дэд индекс болох боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлт тогтвортой, ахиц дэвшлээ хадгалж байгаагийн зэрэгцээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120 дугаар байраас 99 хүртэл, ажиллах хүчний оролцоо 43 дугаар байраас 20 хүртэл ахиж, ахиц дэвшилттэй гэж үнэлэгдсэн байна. Түүнчлэн бизнес, хууль эрх зүйн үзүүлэлтээр дэлхийн болон бүс нутгийн дунджаас давсан үзүүлэлттэй гарсан талаар тайланд дурдав.
Бусад улс орноос жишээ татах бус Монголын соёлтой уялдуулан Жендэрийн бодлого гаргах шаардлагатайг гишүүд хэллээ. Ирэх хаврын УИХ-ын чуулганаар тус хуулийн хэрэгжилт болон цаашид гаргах бодлогын асуудлыг үргэлжлүүлэн ярилцахаар тогтов.

0 cэтгэгдэлтэй