Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Боловсролын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Гантулгыг дэд сайдаар томилов.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн тус яаманд хүрэлцэн ирж Засгийн газрын тогтоолыг танилцуулснаар Д.Гантулга үүрэгт ажилдаа оров.
Боловсролын сайд П.Наранбаяр болон тус яамны газар, нэгжийн удирдлагууд Засгийн газрын тогтоолыг танилцуулахад байлцаж, дэд сайд Д.Гантулгад ажлын амжилт хүслээ.

1 сэтгэгдэлтэй
Interesting points about anticipating patterns – crucial in baccarat & online gaming! Strategic account creation, like with a phplaysuperace login, is key to a solid foundation. Knowing your entry points matters! 🧐