Хууль зүйн байнгын хорооны \2025.12.16\-ийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх горимын санал гарган дэмжлээ.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Их хурлын даргын захирамжаар байгуулах болсонтой холбогдуулан боловсруулсан тогтоол хүчингүй болсонд тооцох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж батлав.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохоор УИХ-тай зөвшилцөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

4 cэтгэгдэлтэй
Alright lads, tried xocdia98 last night and it was a right laugh! Felt like I was back in the old neighborhood playing the real thing. Give it a go, you might just get lucky! Check it out here: xocdia98
ZT777? I’m getting a good vibe from this one. Can’t wait to dive in and see what it’s all about. Find the fun here zt777
Just downloaded from z999gamedownload. Fingers crossed! The site looked legit, now let’s see if the game’s any good. You can find it here: z999gamedownload
Alright, trying my luck with p444betgame! Hope it has better odds than my last try! Wish me luck! Check them out: p444betgame