ХҮН нам ээлжит VIII Их хурлаа өнөөдөр зохион байгуулж, Т.Доржхандыг намын даргаараа улираан сонгосон бол П.Ганзориг өөрийн хүсэлтээр намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдсөн юм.
Тэгвэл П.Ганзоригийн оронд 97 хувийн саналаар Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. Тэрбээр өмнө нь 2020-2024 онд БЗД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Харин 2024 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Боловсролын сайдаар П.Наранбаяр томилогдсоны дараа зөвлөхөөр нь томилогдон ажиллаж ирсэн юм.

1 сэтгэгдэлтэй
Downloaded the ee88app app and it’s actually pretty sweet. Super easy to use and gets the job done. Worth a download, for sure. Check it: ee88app