2025 оны өвлийн элсэлтийн шалгалт физик, монгол хэлний хичээлийн шалгалтаар өндөрлөнө

newslifemn 2025-12-6

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-д Монгол хэл бичгийн хичээлээр эхэлсэн. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 6-нд биологи, математик, орос хэлний шалгалттай.

Харин энэ сарын 7-д физик, монгол хэлний хичээлийн шалгалтаар өвлийн элсэлтийн шалгалт өндөрлөнө.

Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй. Харин 2025 оны зургаадугаар сар болон түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй сурагчид хамрагдах боломжтой хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.