Төв аймгийн ИТХ-ын хурлын Хүний эрх, нутгийн удирдлагын хороо хуралдаж, аймгийн ИТХ-ын 7-р хуралдаанаар хэлэлцүүлэх дараах асуудлуудыг хэлэлцэн дүгнэлт гарган ажиллалаа.
Үүнд:
–Олон нийтийн цагдаагийн ажилтны тоо тогтоох тухай
-Төв аймгийн ИТХ-аас баталсан зарим тогтоолын хэрэгжилтийн тухай,
-Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
-Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай /Мал эмнэлгийн дархлаажуулалтын үйлчилгээний хөлсний тарифыг шинэчлэн батлах тухай/
-Сүм хийдийн зөвшөөрөл хүссэн тухай
-Төв аймгийн ИТХ-ын 2025 оны тайланд дүгнэлт өгөх тухай асуудлуудыг холбогдох хэлтэс, удирдлагуудаас тодруулга мэдээлэл аван, дүгнэлт гаргалаа.

0 cэтгэгдэлтэй