Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл: Нэр дэвшигчийн сонсголд оролцох бүртгэл 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, ажиглагч бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.
Нэр дэвшигчдийн мэдээлэл: Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд Монгол Улсын Их Хурлын даргын нэр дэвшүүлсэн С.Наранцогтын мэдээлэлтэй холбоосоор танилцана уу.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-329 тоот өрөө, /Лавлах утас: 261541, 99175774/
Цахим шуудангийн хаяг: uugantsetseg@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн Төрийн ордонд нэвтрүүлнэ.

2 cэтгэгдэлтэй
Wow, slot games are so engaging these days! It’s cool to see platforms like DailyJili embracing local payment options like GCash – makes things so much easier. Thinking of checking out a dailyjili login legit site soon for some fun! The security features sound solid too.
Checked out u8888bet. Looks pretty legit. Wide selection of casino games to choose from. Worth a look if you’re in the mood for some gambling. u8888bet