“Urban, Perl-Urban food & Forest in Mongolia”  төслийг Төв аймагт хэрэгжүүлнэ

newslifemn 2024-11-12

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатартай уулзаж Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань сумдад хэрэгжих “URBAN, PERI-URBAN FOOD & FOREST IN MONGOLIA” буюу хүн амын амьдрах орчныг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төслийг танилцуулж, харилцан санал солилцов.
Энэхүү төслийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань сумын 80 өрх хамрагдах бөгөөд Батсүмбэр суманд “Зөгийн аж ахуй”-н төсөл, Баянчандмань суманд “Шувууны аж ахуй”-н /өндөг/ төслийг хэрэгжүүлэх юм.
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар: “URBAN, PERI-URBAN FOOD & FOREST IN MONGOLIA” төсөл нь Монгол услын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрүүд, Засгийн газрын зорилтууд болон аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-тэй уялдаж байгаа тул дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн Батсүмбэр, Баянчандмань суманд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгсний дараагаар бусад сумдад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцов.