Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн МАН-аас энэ удаагийн сонгуульд есөн эмэгтэйг нэр дэвшүүлснээс бүгд ялалт байгуулаад байна. 2024-2028 онд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж нийслэл хотынхоо тулгамдсан олон асуудлуудыг шийдэн их бүтээн байгуулалт, хөгжлийн тэсрэлтийг хийх болно.
Бидэнд итгэл үзүүлсэн сонгогчдодоо талархлаа. Мөн бидэнд санал өгөөгүй ч нийслэл хотынхоо төлөө санаа зовниж байгаа нийт сонгогчдынхоо итгэлийг олж авахын төлөө хичээн зүтгэж ажиллах болно” гэв.
0 cэтгэгдэлтэй