Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдвэл 3 өрөө байр өгч, бага хүүхдийг 18 нас хүртэл цалинг олгоно

newslifemn 2024-01-29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачласан байна.

Тус хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар боллоо.