Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Дархан-Улаанбаатарын чиглэлийн зорчигч тээврийг түр зогсоожээ

newslifemn 2023-03-21

Нийт нутгаар цас хайлмагтан орж, цасан шуурга шуурч авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдан, халтиргаа гулгаа үүсэж байна.

Өдөртөө Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Төвийн аймгуудын нутгаар, оройдоо Хэнтий аймаг, шөнөдөө Дорнод аймгийн нутгаар ихээхэн хэмжээний нойтон цас орох төлөвтэй байгаа тул шаардлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг Автотээврийн үндэсний төв анхаарууллаа.

Цасаар шуурч, авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг Улаанбаатар талаасаа, мөн Дархан талаасаа гарах тээвэрлэлтийг 15.00 цаг хүртэл хойшлууллаа гэж мэдээлэв.