• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Мэдэгдэл

Мэдэгдэл

02/02/2023
: Нийгэм
509
VIEWS
ХуваалцахЖиргэх

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яам голлох үүрэгтэй оролцож байна. Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, хилийн боомтуудыг холбосон автозамууд, Гашуунсухайт, Ханги зэрэг боомтуудад баригдаж буй ачаа тээврийн терминал зэрэг бүтээн байгуулалтуудыг дурдаж болно.

Цаашид Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Хатавч боомтуудын хил холболтын төмөр зам, Баян-Уул-Ульхан, Чойбалсан-Хавирга, Баян-Замын-Үүд чиглэлийн автозамын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын хүнд даацын автозамуудын барилгын ажил үргэлжлэн явагдана.

Гэтэл Isee.mn болон Arslan.mn зэрэг зарим мэдээллийн сайтад “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд рүү хийх туршилтын тээвэр зогсож, 416 км зам хаягджээ” гэх зориуд мушгин гуйвуулсан захиалгат ташаа мэдээлэл гарсанд няцаалт хийж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын бүтээн байгуулалт 2021 оны тавдугаар сард дуусаж, 2022 оны гуравдугаар сард зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлсэн бөгөөд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын барилгын ажил 2022 оны 11-р сард дуусаж зүгшрүүлэх тээврийн ажлыг эхлүүлээд байна.

Тээвэрлэлт эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 729.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүнд: 99.2 мянган тонн сайжруулсан шахмал түлшний эд-мидлинг тээвэр, 133.6 мянган тонн экспортын нүүрс, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 435.9 мянган.тонн, 60.8 мянган тонн орон нутгийн тээвэр, чингэлгийг зөөгөөд байна.

2023 он гарснаас хойш зүгшрүүлэх тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа төдийгүй Тавантолгой-Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2023 онд нийт 8 сая.тонн нүүрс экспортлоно гэсэн төлөвлөгөөтэйгээр яам болон холбогдох аж ахуйн нэгжүүд бэлтгэл ханган ажиллаж байгаа болно. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа тус төмөр замуудаар зогсолтгүй хэвийн үргэлжилж байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Засгийн газар болон Зам тээврийн яамны бодлого үйл ажиллагааг гуйвуулж, бодит байдлыг үгүйсгэсэн илтэд худал, ташаа мэдээлэл олон нийтэд түгээхгүй байхыг хатуу мэдэгдэж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ShareTweet
Өмнөх

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Дараагийнх

"Жэжү хотын ХАА-н бүтээгдэхүүний экспортыг дэмжих хоршоо- Скай Хайпермаркет ХХК” харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Төстэй нийтлэлүүд

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

03/24/2023
51 байршилд  гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөгийг тарьж, долоон байршилд  цэцэгт байгууламж хийнэ

51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ

03/24/2023
Сонгинохайрхан дүүрэгт   “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

Сонгинохайрхан дүүрэгт “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

03/23/2023
Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав

Нохой, муур устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав

03/23/2023
Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ

Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ

03/23/2023
“Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”, “Сэлбэ сэргэлт төсөл”-ийн ажлыг 2023 онд багтаан эхлүүлнэ

“Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”, “Сэлбэ сэргэлт төсөл”-ийн ажлыг 2023 онд багтаан эхлүүлнэ

03/22/2023

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ

Л.Оюун-Эрдэнэ: Залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно

Сонгинохайрхан дүүрэгт “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

Нохой, муур устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав

Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ

Шинээр

  • Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна
  • 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ
  • Л.Оюун-Эрдэнэ: Залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

03/24/2023
51 байршилд  гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөгийг тарьж, долоон байршилд  цэцэгт байгууламж хийнэ

51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ

03/24/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn