“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” -ийн аян 2026 оны 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд “Нэг эрүүл мэнд, Нэг үйлдэл: Бичил биетний тэсвэржилтээс яг одооноос сэргийлье” уриан дор явагдаж байна.
Нян, вирус, мөөгөнцөр, шимэгч хорхой тэдгээрийн эсрэг эмийн үйлчлэлд тэсвэржиж, эм үйлчлэхээ болихыг бичил биетний тэсвэржилт гэдэг. Үүний улмаас халдварт өвчний эмчилгээний үр дүн буурч, халдвар тархах, өвчин хүндрэх, хөдөлмөрийн чадвар алдах, улмаар нас барах эрсдэл нэмэгддэг. Бичил биетний тэсвэржилтээс урьдчилан сэргийлэх, түүнд үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд “Нэг эрүүл мэнд” зарчмын хүрээнд хүн, малын эмнэлэг, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай.
Дэлхийн улс орнуудын засгийн газар, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, малын эмч нар, байгаль орчны салбарын мэргэжилтнүүд, малчид, хүнс үйлдвэрлэгчид, судлаачид болон олон нийт бичил биетний тэсвэржилтээс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
Бичил биетний эсрэг эмийн тэсвэржилттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо, хариуцлага чухал!

0 cэтгэгдэлтэй