Улс төрийн намууд жилийн эцсийн тайлангаа 2 дугаар сарын 9-ны дотор хүргүүлдэг. Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг.
Энэ дагуу “Ард Түмний Нам” 2025 оны санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцуулж байна. Тайланд намын жилийн орлогын эх үүсвэр, хандив, гишүүдийн татвар, бусад хуульд нийцсэн орлого болон тэдгээрийн зарцуулалтын бүтэц, зориулалтыг тусгасан байна.
Намын удирдлагын зүгээс санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг хангаж ажилласнаа онцолж, тайланг холбогдох байгууллагад хүргүүлж, гишүүд дэмжигчдэд нээлттэй байлгана гэдгээ мэдэгдэв.
Дэлгэрэнгүй тайланг доорхи линкээр орж харна уу

0 cэтгэгдэлтэй