Дундговь аймагт “Нэг сургууль 10 клуб” аян явагдаж байна

newslifemn 14 цагийн өмнө

Дундговь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан “Нэг сургууль 10 клуб” үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.  Энэхүү арга хэмжээний хүрээнд  аймгийн Боловсролын газар, Монголын Карл Попперын Мэтгэлцээний Нийгэмлэгтэй хамтран “Илтгэх ур чадвар, мэтгэлцээний сургалт”-ыг энэ оны 01 дүгээр сарын 30-аас 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд  зохион байгуулж байна

Тус сургалтад Дундговь аймгийн Политехникийн коллеж, Сайнцагаан сумын Цэгц билиг, Эрдмийн далай, Говийн ирээдүй, Мандал, Хүмүүнлэг сургуулийн 9-11 дүгээр ангийн 255 суралцагчид хамрагдаж байна.

Сургалтыг Монголын Карл Попперын Мэтгэлцээний Нийгэмлэгийн багш нар удирдан явуулж байгаа бөгөөд сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх, илтгэх ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, мэтгэлцээний суурь ойлголтыг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм

Сургалтад 32 багш хамрагдан, “Мэтгэлцээний дасгалжуулагч багшийн гэрчилгээ” гардан авлаа. Үүний үр дүнд “Нэг сургууль 10 клуб” үйл ажиллагааны хүрээнд ЕБС-иуд мэтгэлцээний клубийн үйл ажиллагааг өргөжүүлэн, сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээ, илтгэх ур чадварыг хөгжүүлэн, аймгийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж бүрдэж