Боловсролын сайд П.Наранбаяр Азийн Хөгжлийн Банкны төв байранд хоёр жил тутам зохион байгуулагддаг “Боловсрол ба Ур чадвар чуулга” уулзалтад оролцов.
Тус чуулга уулзалт нь Азийн хөгжлийн банкны боловсролын салбар дахь тэргүүлэх арга хэмжээ ба “Хүний нөөцийн чадамжийг нээх шинэ өнцөг” сэдвийн дор зохион байгуулагдаж, бүс нутгийн 40 гаруй улсын шийдвэр гаргагч, 300 гаруй бодлого боловсруулагч, судлаач, багш, эксперт, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцон үзэл бодол, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож байгаа билээ.
Боловсролын сайд П.Наранбаяр сайд чуулга уулзалтын үеэр “Хүний нөөцийн чадамжийг нээх шинэ өнцөг” сэдэвт хэлэлцүүлэгт мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын асуудлаар Монгол Улсад хэрэгжүүлж буй, үйл ажиллагааны чиглэлээр оролцлоо.
Түүнчлэн чуулга уулзалтаар зохион байгуулагдсан бүс нутгийн сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцон, технологид суурилсан бие даан суралцахуйд шилжих цахим шилжилт, хүний нөөцийн чадамжийг хөгжүүлэх бодлого болон багшийн хөгжлийн чиглэлээр байр сууриа илэрхийлэв.

0 cэтгэгдэлтэй