
“Татар” хамтлагийнхан арван жилийн нэг ангийнхан. Тэд ангийн багш Б.Сономбалжирдаа зориулж “Ардын багш” дууг 2002 онд зохиож байсан байна. Тэгвэл тэд багш нарын баярын өдрөөр “Ардын багш” дууныхаа эзэн болох ангийнхаа багштай очиж уулзаж, хүндэтгэл үзүүлсэн байна.
“Татар” хамтлагийн өөрсдийн бодит түүхээс сэдэвлэсэн “Татар” уран сайхны кино бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрч байгаа билээ. Тус кинонд “Ардын багш” дууны эзний дүрийг жүжигчин Д.Ганцэцэг бүтээсэн байна.
Мөн тус киноны гол дүрүүдийг бүтээсэн жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин нар “Ардын багш” дууг шинэчлэн дуулж, дүрсжүүлсэн юм.
0 cэтгэгдэлтэй