
Хиймэл оюун ухаан ашиглан бусдын дүрс, дуу хоолойг нь өөрчилж залилах гэмт хэрэг үйлдэж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. Тухайлбал гэмт хэрэгтнүүд цахим орчинд олны танил хүмүүсийн дуу, дүрсний бичлэгийг бодит мэтээр бүтээж, “Их хэмжээний мөнгө олно”, “Ашигтай санал тавина” гэх мэтээр иргэдийг хууран мэхэлж байна. Иргэдийн интернэт банк болон бусад хувийн мэдээллийг нь авах, их хэмжээний мөнгөн хохирол учруулах, залилах гэмт хэргийг түлхүү үйлдэж байна. Иймд иргэд та бүхэн хуурамч холбоос дээр дарснаар хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
0 cэтгэгдэлтэй